Бизнесээ эхлүүлэхийг зорьж буй таньд зориулсан 11 амжилтын зөвлөгөө
2021-06-02

1. Өөрийгөө сорь.

Ричард Брэнсон  хэлэхдээ түүнийг хамгийн том сэдэлжүүлэх зүйл бол өөрийгөө сорьж байх явдал юм гэжээ. Тэр амьдралыг урт хугацааны их сургуулийн боловсрол гэж үзэж өдөр бүр сурч мэдэхийн төлөө байдаг. Та ч бас чадна!

2. Өөрт сонтролтой ажлаа хий.

Бизнес эрхлэх нь маш их цаг хугацаа шаарддаг . Стив Жобс амьдралдаа сэтгэл хангалуун байх ганц арга зам бол чин сэтгэлээсээ хийх хүсэл эрмэлзэлтэй ажилаа олох явдал юм гэж хэлсэн байдаг.

3. Эрсдэлээс бүү ай.

Жефф Безос хэлэхдээ чи бүтэлгүйтсэндээ харамсах хэрэггүй, оролдож үзээгүйдээ харамсах болно гэж хэлдэг.

4. Өөртөө итгэ.

Хенри Фордын хэлснээр "Та чадна гэж бодож байна таны зөв та чадна, та чадахгүй гэж бодож байвал бас таны зөв та чадахгүй” гэсэн байдаг. Амжилтанд хүрч чадна гэдэгт итгээрэй, ингэснээр та янз бүрийн саад бэрхшээлийг даван туулах арга замыг олох болно. Хэрэв үгүй бол та зүгээр л шалтаг олох болно.

 

5. Алсын хараатай байх.

Tumblr-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дэвид Карп бизнес эрхлэгч нь алсын хараа тодорхой болсноор түүнийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй болдог. Алсын хараагаа үргэлж тодорхой байлгаарай.
 

6. Туршлагатай нэгнийг ол .

Та хэнтэй хамт байна вэ, чи хэн болох вэ? LinkedIn-ийг үүсгэн байгуулагч Рейд Хоффман өөрийгөө өөрчлөх хамгийн хурдан арга бол аль та хэн болмоор байна тэр хүнтэйгээ хамт байгаарай гэж хэлсэн байдаг.

7. Айдастайгаа нүүр тул.

Айдсыг даван туулах нь тийм ч амар биш, гэхдээ үүнийг хийх ёстой. Арианна Хаффингтон айдасгүй байдал нь яг л булчин шиг болохыг олж мэдсэн, дасгал хийх тусам улам хүчтэй болдог гэж хэлсэн байдаг.

8. Үйлдэл хий.

Хорвоо ертөнц нь агуу санаануудаар дүүрэн байдаг боловч амжилт нь зөвхөн үйлдэл хийсэн тохиолдолд бий болдог. Уолт Дисней нэг удаа яриагаа орхиж, хийж эхлэх нь хамгийн хялбар арга гэж хэлсэн байдаг. Энэ бол үнэн, танд амжилт хүсье.

9. Цаг гарга.

Хэн ч нэн даруй амжилтанд хүрч чаддаггүй бөгөөд бүгд нэгэн цагт анхлан суралцаж байсан. Стив Жобсын тэмдэглэсэнчлэн “амжилтанд  нэг  шөнийн дотор хүрдэггүй амжилтанд хүрэх нь удаан хугацаа шаардагддаг”. Компанидаа цаг заваа зориулахаас бүү ай.

10. Цаг хугацааг бус эрч хүчээ удирд.

Таны энерги таны цаг заваар хийж чадах зүйлийг хязгаарладаг тул үүнийг ухаалгаар удирдах хэрэгтэй

11. Сайн баг бүрдүүлэх.

Хэн ч ганцаараа бизнесийн амжилтанд хүрч чаддаггүй бөгөөд хичнээн хичээсэн ч сайн баг хамт олонд ялагдах болно. Амжилттай байхын тулд өөрийн гайхалтай багаа бүрдүүл..