Бизнесийн харилцаанд та бэлэн үү - хэсэг2
2021-06-02

Хүмүүстэй уулзаж харилцаа тогтоох

Хэрэв та хамртан ажиллах нийлүүлэгч, түнш, албаны хүн гэх мэт хамтран ажилладаг хүмүүстэй уулзахаар төлөвлөж байгаа бол албан ёсоор өөрийгөө бусдад танилцуулах нь чухал.
1. Хэлэлцэх асуудал, хуралдааны үед хэлэлцэх асуудлын талаарх сэдэв бүрээр нь ангилан бэлдэх
2. Цагын төлөвлөгөөтөй байх - яг цагтаа эсвэл хэдэн хоромын өмнө эхлэх
3. Хувь хүнийг харуулсан байдал – зөв тохиромжтой хувцасласан байдал

4. Мэргэжлийн зан төлөв – гар барих нүдээр дохио зангаар ойлголцох
5. Өөрийнхөөрөө байх – өөрийнхөөрөө байж итгэлтэй харилцах
6. Биелэлт– хэлэлцэн шийдвэрийн талаарх зэрэг чухал хэсгүүдийг тэмдэглэж авах ямарваа хугацаа заасан хэлэлцэл шийдвэрүүдийг санах үүднээс тодоор тэмдэглэх

Хэлэлцэх асуудалд

Хэлэлцэх асуудлуудыг сэдвийн дагуу бага багаар нь бүлэг болгон оруулах. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, хурлыг үр дүнтэй болгодог. Хурал цагтаа байна гэдэг бол чухал. Хэрэв та товлосон хуралдаа өөрөө хоцолвол таныг түншүүд чинь найдваргүй гэж дүгнэж болзошүгүй.

Цагаа барин төлөвлөхийн тулд
1. Хаашаа яаж явах талаар төлөвлөгөө гарган цагийн зохион байгуулалт хийж, цагаа зөв төлөвлөх,
2. Уулзалтаас өмнө нь бүх ажлаа урьдчилан зохицуулах

3. Хэрэв та залшгүй хоцорхоор бол уулзах хүндээ мэдэгдэх бөгөөд хэдий хэр хугацааны дараа очихоо тодорхой хэлж, уучлалт гуйж, аль болох өөрийгөө зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Зайлшгүй нөхцөлд уулзалтыг хойшлуулж болно.

Хувь хүнийг харуулсан байдал
Уулзалтын эхний 10 минутанд л харилцагч хүн таныг хэр итгэл даах мэргэжлийн байгааг дүгнэх болно. Нөгөөтэйгүүр чухал шийдвэр гаргахад таны гадаад үзэмж байгаа байдал нөлөөлдөг. Тухайлбал,

1. Албан хэргийн байдлаар хувцаслах буюу бараан өнгийн цэвэр нямбай хувцаслах
2. Өөртөө итгэлтэй цэмцгэр харагдахад тохирсон үнэт эдлэл зүүх
3. Хурц үнэртэй сүрчиг хэрэглэхээс зайлсхийх

Мэргэжлийн зан төлөв
Бизнес зөвлөгөөн хуралд оролцоход бизнесийн ѐс зүйн стандарт хэм хэмжээг баримтлах хэрэгтэй.
1. Өөрийгөө тодорхой танилцууах
2. Хуралд оролцогч хүн бүртэй гар барин мэндчилэх
3. Уух зүйл санал болгосон бол баярласан талархахсанаа илэрхийлэх
4. Хүмүүсийн ярианд санал нийлэж байгаа мэдэгдэж инээмсэглэх
5. Тань руу хандан харж байгаа хүний харан ярих
6. Анхаарал татахуйц хөдөлгөөн гаргахгүй байхын хичээх
7. Үл хүндэтгэсэн байдлаар зогсох, эсвэл тоомжиргүй харагдах үйлдлээс болгоомжил /хурлын үеэр утсаар ярих, яриаг таслах зэрэг /
8. Яриан харилцсаны дараа нэрийн хуудсаа солилцон гар барин дуусгах

Өөрийнхөөрөө байх

Бизнест амжилт гаргахад зоригтой дайчин байх нь чухал байдаг. Гэхдээ өөртөө итгэлтэй харагдах биеэ тоосон байдалтай байх хоѐрын хоорондох тэнцвэрийг алдагдуулахгүй байхын тулд дараах зөвлөгөөг дагаарай.
1. Бэлтгэлтэй байх– хэр олон хүн оролцох талаар мэдээлэл авч, юуг яаж ярих талаар урьдчлан бэлдэх.
2. Бизнесийнхээ талаар ярихдаа өөртөө итгэлтээ эрч хүчтэй ярих
3. Асуулт асуухад аль асуултын дагуу, товч бүрэн хариулалт өгөх

4. Хэрэв ямарваа нэгэн юмыг ойлгохгүй өнгөрөөвөл санаа зоволтгүй асууж байх
5. Хэн нэгэнийг сонсож байхдаа сонирхож байгаагаа илтгэн толгой дохих зэрэг хариу үйлдэл үзүүлэх